Business GrownUps гэж юу вэ?
Business Grown Ups Online нь насанд хүрсэн энтрепренерүүдэд зориулсан хөтөлбөр бөгөөд тэд тоглоомын арга барилаар дамжуулан бизнес эхлүүлэх, хөгжүүлэхэд суралцдаг.
Нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй, хамгийн гол нь өөрийн дуртай зүйлээ хийдэг ирээдүйн энтрепренерүүдийг бэлтгэнэ.
Үзэл баримтлал:
Насанд хүрэгчдийг тоглож, хөгжилдөх явцад нь бизнес эрхлэхэд сургаж, тэднийг эргэн хүүхэд насных нь сэтгэлгээнд аваачин, хүүхэд бүрд байдаг энтрепренёр сэтгэл санаа, тэмүүллийг сэргээн хөгжүүлнэ.
Зорилго:
Насанд хүрэгчид хүүхэдтэй адил өөрийн сонирхол, авьяас, дуудлагадаа тулгуурлан компани байгуулж, бизнес эхлүүлэхэд шаардлагатай дотоод хүч чадлаа хөгжүүлдэг.
Үзэл санаа:
Тоглоомын арга барилаар дамжуулан насанд хүрэгчдийг бизнесийн ертөнцөд хөтлөх 25 хичээл бүхий сургалтууд.
Хичээлүүд:
• Бизнес хөгжүүлэлт (Business development)
• Өөрийн сонирхол, авьяас билгийн хүч (The power of vocation)
• Борлуулалтын шид ба ур чадвар (The magic of sales)
• Үр ашигтай худалдан авалт (Effective purchasing)
• Санхүү ба мөнгөний менежмент (Finance and money management)
• Маркетинг ба сурталчилгаа (Marketing and advertising)
• Нийгмийн Хариуцлага
• Экологи ба байгаль орчноо хамгаалах (Ecology and environmental care)
• Харилцагчийн Үйлчилгээ
• Хүний нөөцийн менежмент (Human Resources)
• Удирдлага
• Бүтээлч чанараас инноваци руу (From creativity to innovation)
• Дизайн (Design)
• Компьютер, цахим хэрэглээ (Computing)
• Багаар ажиллах ур чадвар (Teamwork)
• Санаагаа ажил хэрэг болгох, үйлдвэрлэх (Producing my ideas)
• Сэтгэл хөдөлгөөний боловсрол (Emotional intelligence)
• Харилцааны ур чадвар (Communication)
• Манлайлал ба өөртөө итгэх итгэл (Leadership and self-esteem)
• Ёс зүй ба үнэт зүйлс (Ethics and values)
• Дэлхийн хэмжээний сэтгэлгээ (Global thinking)
• Стратегийн төлөвлөлт (Strategic planning)
• Коучинг ба чиглүүлэг (Coaching)
• Олон нийтийн харилцаа (PR) (Public relations)
BusinessGrownUps-ийн суралцагчдад үзүүлэх давуу талууд:
• Тэд бизнес эхлүүлж, санаачлагатай байхад суралцана. (They learn to undertake.)
• Тууштай байдал болон бэрхшээлийг даван туулах чадвартай болно. (Perseverance and resilience.)
• Өөртөө итгэх итгэл, өөрөөрөө бахархах сэтгэл болон сэтгэлийн хөдөлгөөний боловсролоо хөгжүүлнэ.
• Хийж байгаа зүйлдээ дуртай болж, дурлаж хийж сурна.
• Манлайлах ур чадвараа хөгжүүлнэ.
• Амьдралынхаа туршид бие даан амьдрах чадвар, арга хэрэгслүүдийг эзэмшинэ.
• Хямрал ба бэрхшээл нь шинэ боломж байдаг гэдгийг ухамсарлана.
Танхим болон цахим хосолсон энтрепренершип экспо: “expobusinesskids.com” платформоор дамжуулан суралцагчид өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн хэмжээнд борлуулах боломжтой.
Tүгээмэл асуулт, хариултууд:
Хөтөлбөрийг хэн хэрэгжүүлж, чиглаүүлдэг вэ?
Тухайн чиглэлээрээ мэргэшсэн зөвлөх экспертүүд удирдаж, чиглүүлнэ.
Суралцагч хэзээнээс өөрийн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг хөгжүүлж эхлэх вэ?
Эхний шат буюу өөрийн авьяас билэг, дуудлагаа нээн илрүүлэх үеэс эхлэн тус хөтөлбөр нь суралцагчдад өөрийн бизнестээ хэрэгжүүлэх ойлголтуудыг олгох практик дасгал ажилбаруудыг явуулдаг. Үүний хамтаар зөвлөхүүд нь энтрепренерыг бизнесийн санаагаа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ болгон ажил хэрэг болгоход нь чиглүүлэн тусалж, улмаар Энтрепренеруудын үзэсгэлэн худалдаагаар дамжуулан зах зээлд гаргадаг.
When does the products of the students start working? How do they materialize it?
Сургалтын бүхий л мөчлөгийн туршид, хичээлийн цагаар болон цаг үеийн бусад хугацаанд тогтмол хөгжүүлж ажил хэрэг болгодог.