BusinessTeens гэж юу вэ?
BusinessTeens нь 15-аас 19 насны залуусыг энтрепренершипт урамшуулан дэмжих, тэдэнд бизнес эрхлэх ухааныг эзэмшүүлэх, бэлтгэхэд зориулагдсан хөтөлбөр юм.
Нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй, хамгийн гол нь өөрийн дуртай зүйлээ хийдэг ирээдүйн энтрепренерүүдийг бэлтгэнэ.
Эрхэм зорилго:
Өсвөр насныхны чадамж болон энтрепренер сэтгэлгээг хөгжүүлснээр тэд үе тэнгийнхнийхээ дунд өөрсдийн хэрэгцээнд тохирсон бизнесийг эхлүүлэхэд шаардлагатай гол ойлголтуудыг эзэмшинэ. Мөн өсвөр үеийнхэнд санхүүгийн боловсрол олгож, шийдвэр гаргах ур чадвар болон амьдрал, карьераа төлөвлөх суурийг төлөвшүүлнэ.
Үзэл баримтлал:
Өсвөр насны авьяаслаг залуусад ирээдүйн зорилго, сонирхлоо (мэргэжлээ) тодорхойлоход нь туслах, өөртөө итгэх итгэлийг нь бэхжүүлэхийн зэрэгцээ тэдний бизнес эрхлэх сэтгэлгээг хөгжүүлэх.
Хичээлүүд:
• Бизнес хөгжүүлэлт (Business development)
• Өөрийн сонирхол, авьяас билгийн хүч (The strength of your vocation)
• Борлуулалтын шид ба ур чадвар (The magic of sales)
• Үр ашигтай худалдан авалт хийх (Purchasing effectively)
• Мөнгө ба санхүүгээ удирдах (Handling your money and your finances)
• Маркетинг ба сурталчилгаа (Marketing and publicity)
• Нийгмийн хариуцлага (Social responsibility)
• Байгаль орчноо хамгаалах ба экологи (Environmental protection and ecology)
• Хэрэглэгчийн үйлчилгээ ба харилцаа (Customer service)
• Хүний нөөцийн менежмент (Human Resources)
• Удирдлага ба менежмент (Management)
• Бүтээлч чанараас инноваци руу (From creativity to innovation)
• Дизайн (Design)
• Мэдээллийн технологи (Information Technology)
• Багаар ажиллах ур чадвар (Teamwork)
• Өөрийн санааг ажил хэрэг болгох, үйлдвэрлэх (Producing my own ideas)
• Сэтгэл хөдөлгөөний боловсрол (Emotional intelligence)
• Нийгмийн интеллект (Бусадтай харилцах боловсрол) (Social intelligence)
• Харилцааны ур чадвар (Communication)
• Манлайлал ба өөртөө итгэх итгэл (Leadership and self-esteem)
• Ёс зүй ба үнэт зүйлс (Ethics and values)
• Дэлхийн хэмжээний сэтгэлгээ (Global thinking)
• Стратегийн төлөвлөлт (Strategic planning)
• Коучинг ба чиглүүлэг (Coaching)
• Олон нийтийн харилцаа (PR) (Public relations)
BusinessTeens benefits:
• Тэд бизнес эхлүүлж, санаачлагатай байхад суралцана.
• Тууштай байдал, бэрхшээлийг даван туулах чадвартай болно.
• Өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндэтгэх сэтгэл болон хөдөлмөрийн соёлд суралцана.
• Хийж байгаа зүйлдээ дуртай болж, дурлаж хийж сурна.
• Эцэг эхийнхээ хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгож, хүндэтгэдэг болно.
• Мөнгөний үнэ цэнэ болон түүнийг гамнаж зохистой зарцуулах ухааныг илүү сайн ойлгоно.
• Математикийг бодит амьдрал дээр ашигласнаар тус хичээлд сонирхолтой болно.
• Бусдад үйлчлэх, ажилтнуудтайгаа шударга харилцах, багаар ажиллах, байгаль орчин болон нийгмийн хариуцлага зэрэг үнэт зүйлсийг төлөвшүүлнэ.
• Манлайлах ур чадвараа хөгжүүлнэ.
• Дээрэлхэлтэй тэмцэх, түүнээс зайлсхийх сэтгэл зүйн хувьд бэхжинэ.
• Хувь хүн болон мэргэжлийн хувьд төлөвшин хөгжинө.
• Амьдралынхаа туршид бие даан амьдрах чадвар, арга хэрэгслийг эзэмшинэ.
• Их дээд сургуулийн мэргэжлээ сонгох чухал мөчид шаардлагатай гол мэдлэг, баримжааг олж авна.
• Хямрал бэрхшээл нь боломж болохыг ухамсарлана.
Танхим болон цахим хосолсон энтрепренершип экспо: “expobusinesskids.com” платформоор дамжуулан суралцагчид өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн хэмжээнд борлуулах боломжтой.
Tүгээмэл асуулт, хариултууд:
Тухайн чиглэлээрээ мэргэшсэн зөвлөх экспертүүд удирдаж, чиглүүлнэ.
Ажиглалт, сорилтын хамгийн эхний дасгал хөдөлгөөнт тоглоом буюу өөрийн сонирхол, авьяас билгээ (вокаци) нээн илрүүлсэн цагаас эхэлнэ. Хөтөлбөр нь хүүхдүүдэд сурсан ойлголтоо өөрсдийн бизнест шууд хэрэгжүүлэх практик даалгавар суулгаж өгсөн ба зөвлөхүүд хүүхэд тус бүрийг дагуулан бизнесийн санааг нь бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон ажил хэрэг болгоход нь тусалдаг. Мөн үүнийгээ Энтрепренершип Экспогоор дамжуулан зах зээлд гаргах болно.
Хүүхэд өөрийн авьяас, сонирхлыг ойлгож эхлэх эхний дасгал тоглоомоос л үр дүн ажиглагдана. Тэдний дэлхий ертөнцийг харах өнцөг өөрчлөгдөж, бизнес эрхлэгчийн замаар замнаж, энтрепренер сэтгэлгээг амьдралынхаа өдөр тутмын зуршил болгон төлөвшүүлдэг.
Сургалтын бүхий л мөчлөгийн туршид, хичээлийн цагаар болон цаг үеийн бусад хугацаанд тогтмол хөгжүүлж ажил хэрэг болгодог.
Үгүй. Энэ бол иж бүрэн цогц методологи юм. Энэ нь энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэхэд шаардлагатай 5 үндсэн багана дээр суурилдаг: Хувь хүний дотоод чадамж (Personal Strength), Үнэт зүйлс (Values), Бизнес (Business), Санхүү (Finance) болон Нийгмийн хариуцлага (Social Awareness).
Тусгаарлагдсан, ганц нэгээрээ явагддаг хөтөлбөрүүд нь хүүхдийн амьдралд зуршил болон үлддэггүй болох нь нотлогдсон байдаг бол энэхүү арга барилаар эзэмшсэн ур чадварууд нь насанд хүрсэн үед нь ч хадгалагдан үлддэг.
Энэ нь цахим үзэсгэлэнгийн платформ бөгөөд суралцагч бүр өөрийн бизнесийн мэдээллийг оруулах ба арга хэмжээний өдөр боломжит худалдан авагчидтай шууд уулзах боломжтой. Мөн энэ нь businesskidsmarketplace.com платформтой холбогдсон тул хэрэглэгчид шууд захиалга өгөх боломжтой.
Энэ нь хүүхэд болон залуу энтрепренерүүд цуглаж, BusinessKids болон BusinessTeens-ийн арга барилаар буюу өөрсдийн насанд тохирсон тоглоом, сонирхолтой дасгалуудаар дамжуулан бизнес эрхлэлтийн талаар гүнзгийрүүлэн суралцдаг чуулган юм.
Энэхүү конгресс нь суралцагчид, төгсөгчид төдийгүй хөтөлбөрт хараахан хамрагдаагүй ч хүүхдийн энтрепренершипийн дэлхий ертөнцтэй танилцахыг хүссэн бүх хүүхдэд нээлттэй.
Жил бүр нэг удаа, өөр өөр улс эх оронд (газар нутагт) хэрэглэгдэн зохион байгуулагддаг.
Тийм ээ, BusinessKids-ийн албан ёсны удирдлагуудын гарын үсэгтэй сертификатыг олгоно.