BusinessKids Logo

БизнесКидс гэж юу вэ?

BusinessKids нь тоглоомын аргаар дамжуулан хүүхдүүдэд энтрепренершип буюу бизнес эрхлэх ухааныг эзэмшүүлдэг энэ чиглэлийн тэргүүлэгч сургалтын хөтөлбөр юм.

Манай үйл ажиллагаа нь хүүхдүүдийг сонирхолтой тоглоом, дасгал хөдөлгөөнт тоглоом (динамик)-аар дамжуулан бизнесийн гайхамшигт ертөнцтэй танилцуулах зорилготой.

Нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй, хамгийн гол нь өөрийн дуртай зүйлээ хийдэг ирээдүйн энтрепренерүүдийг бэлтгэнэ.

Үзэл баримтлал:

Хүүхдүүдийг тоглож, хөгжилдөх явцад нь тэдний энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх. BusinessKids-д бид сайн бизнес гэдэг нь зөвхөн баялаг бүтээх хэрэгсэл биш гэдгийг ойлгуулснаар хүүхдүүдэд нийгмийн бодит хариуцлагыг төлөвшүүлдэг. Мөн тэдэнд санхүүгийн мэдлэг олгож, шийдвэр гаргах ур чадвар болон амьдрал, карьераа төлөвлөх суурийг тавьж өгдөг.

Зорилго:

Хүүхдүүдэд өөрсдийн боломжинд тохирсон бизнесийг эхлүүлэхэд туслах. Ингэснээр тэд өсөж торнин, бизнес эрхлэх насанд хүрэхдээ өөртөө итгэлтэй, мөн зорьсон бүхэндээ хүрэх бүрэн чадвартай гэдэгтээ итгэдэг болон төлөвшйнө.

Үзэл санаа:

BusinessKids нь тоглоом дасгалууд, интерактив хичээлүүд болон ойлголтуудыг богино хугацаанд, хялбараар дамжуулах хичээлүүдээр дамжин хэрэгждэг.

Хичээлүүд:

• Энтрепренершип хөгжүүлэлт (Entrepreneurial development)
• Мэргэжлээ тодорхойлох (Defining my vocation)
• Менежмент ба удирдлага (Administration / Management)
• Бүтээлч сэтгэлгээ (Creativity)
• Дизайн (Design)
• Компьютер, цахим хэрэглээ (Computing)
• Багаар ажиллах ур чадвар (Teamwork)
• Борлуулалт хийж сурах (Learning to sell)
• Ухаалаг худалдан авалт хийж сурах (Learning to shop)
• Маркетинг ба сурталчилгаа (Marketing and advertising)
• Санаагаа ажил хэрэг болгох, үйлдвэрлэх (Producing my ideas)
• Хүний нөөц: Бусадтай хэрхэн харилцах вэ (Human resources: how interact with others)
• Сэтгэлийн хөдөлгөөний боловсрол-ийг хөгжүүлэх (Emotional intelligence development)
• Санхүү ба мөнгөний боловсрол: Хуримтлалаа хэрхэн хөрөнгө оруулах вэ (Finance and money awareness: How to invest my savings)
• Манлайлал ба өөртөө итгэх итгэл (Leadership and self-esteem)
• Харилцааны ур чадвар (Communication)
• Олон нийтийн харилцаа (PR) (Public relations)
• Дэлхийн хэмжээний сэтгэлгээ (Global thinking)
• Бусдад үйлчлэх, туслахын үнэ цэнэ (The value of serving)
• Коучинг ба чиглүүлэг (Coaching)
• Ёс зүй ба үнэт зүйлс (Ethics and values)
• Экологи ба байгаль орчноо хамгаалах (Ecology and environmental care)

BusinessKids-ийн давуу талууд:

• Хүүхдүүд бизнес эрхэлж, санаачлага гаргаж сурна.
• Тууштай байдал болон бэрхшээлийг даван туулах чадвартай (резилиенс) болно.
• Өөртөө итгэх итгэл, өөрөөрөө бахархах сэтгэл болон хөдөлмөрийн соёлд суралцана.
• Хийж байгаа зүйлдээ дуртай болж, дурлаж хийж сурна.
• Эцэг эхийнхээ хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгож, хүндэтгэдэг болно.
• Мөнгөний үнэ цэнэ болон гамнах, зүй зохистой зарцуулах ухааныг илүү сайн ойлгоно.
• Математикийг бодит амьдрал дээр ашигласнаар тус хичээлд сонирхолтой болно.
• Бусдад үйлчлэх туслах, ажилтнуудтайгаа шударга харилцах, багаар ажиллах, байгаль орчин болон нийгмийн хариуцлага зэрэг үнэт зүйлсийг төлөвшүүлнэ.
• Манлайлах ур чадвараа хөгжүүлнэ.
• Үе тэнгийнхний дарамт (буллинг)-ыг сөрөн зогсох, түүнээс зайлсхийх сэтгэл зүйн хувьд бэхжинэ.
• Хувь хүн болон мэргэжлийн суурь тал дээр төлөвшин суралцана.
• Амьдралынхаа туршид бие даан амьдрах чадвар, арга хэрэгслүүдийг эзэмшинэ.
• Ирээдүйд их дээд сургуулийн мэргэжлээ зөв сонгоход шаардлагатай гол мэдлэг, баримжааг авна.
• Хямрал ба бэрхшээл нь шинэ боломж байдаг гэдгийг ухамсарлана.

Танхим болон цахим хосолсон энтрепренершип экспо: “expobusinesskids.com” платформоор дамжуулан суралцагчид өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн хэмжээнд борлуулах боломжтой.

Tүгээмэл асуулт, хариултууд:

Хөтөлбөрийг хэн хэрэгжүүлж, чиглаүүлдэг вэ?

Тухайн чиглэлээрээ мэргэшсэн зөвлөх экспертүүд удирдаж, чиглүүлнэ.

Суралцагч хэзээнээс өөрийн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг хөгжүүлж эхлэх вэ?

Ажиглалт, сорилтын хамгийн эхний дасгал хөдөлгөөнт тоглоом буюу өөрийн сонирхол, авьяас билгээ (вокаци) нээн илрүүлсэн цагаас эхэлнэ. Хөтөлбөр нь хүүхдүүдэд сурсан ойлголтоо өөрсдийн бизнест шууд хэрэгжүүлэх практик даалгавар суулгаж өгсөн ба зөвлөхүүд хүүхэд тус бүрийг дагуулан бизнесийн санааг нь бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон ажил хэрэг болгоход нь тусалдаг. Мөн үүнийгээ Энтрепренершип Экспогоор дамжуулан зах зээлд гаргах болно.

Хөтөлбөрийн үр дүн хүүхдэд хэзээнээс ажиглагдаж эхлэх вэ?

Хүүхэд өөрийн авьяас, сонирхлыг ойлгож эхлэх эхний дасгал тоглоомоос л үр дүн ажиглагдана. Тэдний дэлхий ертөнцийг харах өнцөг өөрчлөгдөж, бизнес эрхлэгчийн замаар замнаж, энтрепренер сэтгэлгээг амьдралынхаа өдөр тутмын зуршил болгон төлөвшүүлдэг.

Хүүхдүүдийн бүтээгдэхүүн хэзээ ажиллаж эхлэх вэ? Тэд үүнийг хэрхэн бодит ажил хэрэг болгодог вэ?

Сургалтын бүхий л мөчлөгийн туршид, хичээлийн цагаар болон цаг үеийн бусад хугацаанд тогтмол хөгжүүлж ажил хэрэг болгодог.

Энэ нь зөвхөн санхүүгийн хөтөлбөр үү?

Үгүй. Энэ бол иж бүрэн цогц методологи юм. Энэ нь энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэхэд шаардлагатай 5 үндсэн багана дээр суурилдаг: Хувь хүний дотоод чадамж (Personal Strength), Үнэт зүйлс (Values), Бизнес (Business), Санхүү (Finance) болон Нийгмийн хариуцлага (Social Awareness).

Тусгаарлагдсан, ганц нэгээрээ явагддаг хөтөлбөрүүд нь хүүхдийн амьдралд зуршил болон үлддэггүй болох нь нотлогдсон байдаг бол энэхүү арга барилаар эзэмшсэн ур чадварууд нь насанд хүрсэн үед нь ч хадгалагдан үлддэг.

Цахим Экспо (Online Expo) хэрхэн явагддаг вэ?

Энэ нь цахим үзэсгэлэнгийн платформ бөгөөд суралцагч бүр өөрийн бизнесийн мэдээллийг оруулах ба арга хэмжээний өдөр боломжит худалдан авагчидтай шууд уулзах боломжтой. Мөн энэ нь businesskidsmarketplace.com платформтой холбогдсон тул хэрэглэгчид шууд захиалга өгөх боломжтой.

BusinessKids болон BusinessTeens-ийн олон улсын конгресс гэж юу вэ? Энэ нь хэр давтамжтай, хаана зохион байгуулагддаг вэ?

Энэ нь хүүхэд болон залуу энтрепренерүүд цуглаж, BusinessKids болон BusinessTeens-ийн арга барилаар буюу өөрсдийн насанд тохирсон тоглоом, сонирхолтой дасгалуудаар дамжуулан бизнес эрхлэлтийн талаар гүнзгийрүүлэн суралцдаг чуулган юм.

Энэхүү конгресс нь суралцагчид, төгсөгчид төдийгүй хөтөлбөрт хараахан хамрагдаагүй ч хүүхдийн энтрепренершипийн дэлхий ертөнцтэй танилцахыг хүссэн бүх хүүхдэд нээлттэй.

Жил бүр нэг удаа, өөр өөр улс эх оронд (газар нутагт) хэрэглэгдэн зохион байгуулагддаг.

Сургалтын төгсгөлд батламж (сертификат) олгох уу?

Тийм ээ, BusinessKids-ийн албан ёсны удирдлагуудын гарын үсэгтэй сертификатыг олгоно.

Та манай хөтөлбөрүүдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна уу?

Бидэнд бичих эсвэл залгаж сонирхсон асуултдаа хариулт аваарай.
Phone: +370 (691) 47 933